2013 онд Орос улсад гадаадын оюутнуудын ахуй нөхцөлийг сайжруулах хуулийг батална. Энэ тухай Зөвлөлт,оросын их, дээд сургууль төгсөгчдийн Дэлхийн III чуулган дээр ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны сайд Дмитрий Ливанов хэллээ.“ЗГ бид гадаадын оюутнуудын хууль эрхийн байдлыг боловсронгуй болгох тухай хуулийн төслийн оруулна. Ирэх жил төслийг батлахаар төлөвлөж байгаа бөгөөд, энэ нь хуримтлагдаад байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж олгоно “гэж сайд хэллээ. Жишээ нь, уг баримт бичгийн дагуу, гадаадын иргэд нь сургалтын хугацаанд ажлын виз авах боломжтой”. “Энэ байдал нь хэрвээ нэг боловсролын байгууллагаас нөгөө рүү шилжих тохиолдолд суралцагчийн тус улсад байх хугацааны визийг ОХУ-аас гарч явалгүйгээр сунгах боломжтой юм”. Түүнчлэн, ОХУ-д суралцаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжуудыг нэмэгдэл зөвшөөрлүүдгүйгээр өргөжүүлэх юм. “Энэхүү хуулийн төслийг батлах нь ОХУ-д суралцах гадаадын оюутнуудын нөхцөл байдлыг хүчтэй өөрчилж чадна “гэдэгт сайд итгэлтэй байна.