Москва хотноо зөвллөт, оросын их, дээд сургууль төгсөгчдийн Дэлхийн чуулга уулзалт нээгдэв. Уг чуулганд дэлхийн 170 орны төлөөлөгчид оролцож байгаагийн дотор Монгол улсаас 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирээд байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин чуулганд оролцогчдод ирүүлсэн илгээлтдээ, та бүхний Москвад хүрэлцэн ирсэн явдал тань т оюутан ахуй цаг ямар эрхэм  чухал байсныг харуулж байна”.

“Манай улсад боловсрол эзэмшсэн сая гаруй хүн өнөөдөр эх орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байгаад бид баяртай байна. Зөвлөлт,оросын сургууль төгсөгчид өндөр мэргэжил эзэмшиж, хувийн пүүс компанийн  эзэд, улс төрийн болон нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүд болсон. Энэ бол зөвллөт, оросын их дээд сургуулиудыг сонгон суралцсан, гадаадын иргэдийн тус улсын дээд боловсролд оруулсан жинтэй хувь нэмэр гэж Путин цохон тэмдэглэв. Түүний ярьснаар, орос хэл сурах нь боловсрол эзэмшихэд чухал үүрэгтэй. Орос хэл нь олон улсын албан ёсны хэлний нэг бөгөөд сая сая хүний харилцах үндэстэн хоорондын хосгүй хэл юм гэж ерөнхийлөгч онлон тэмдэглэв. Орос хэл болон оросын соёлыг дэлгэрүүлэх нь чуулганы гол сэдвүүдийн нэг юм. Уг чуулган 2003 онд анх удаагаа зохиогдсон.