Орос улс Сирийн байдалд хөндлөнгөөс оролцохыг шийдвэртэй эсэргүүцэж байна. Бид сирийн зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оросын «Аргументы и факты» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Орос улс цэрэг-техникийн салбарт олон жил хамтран ажиллаж байгаа нь Ойрхи Дорнодын тогтонги байдад тус дөхөм үзүүлэхэд чиглэгдсэн гэж тэрээр бас мэдэгджээ. Хамтын ажиллагаа «сирийн дотоодын ямар нэг хүчнийг дэмжихэд» хэзээ ч чиглэгдээгүй гэж Лавров онцлов. Тартус дахь Тэнгисийн цэргийн хүчний материал-техникийн хангамжийн цэг хэвийн дэглэмээр ажиллаж байгааг сайд тэмдэглэв.

Орос улс Сирид цуст ажиллагааг зогсоож, сөргөлдөж байгаа талуудыг хэлэлцээ хийхэд албадах талаар бололцоотой бүхнийг хийж байна. Ерөнхийлөгч Асадын эсрэг дайныг өөгшүүлэх нь хямралыг гүнзгийрүүлж, Ойрхи Дорнодын бүс нутгийн байдлыг хүндрүүлэх уршигтай болно гэж Оросын ГХ-ийн сайд тэмдэглэв.