Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудын эргэн тойрны байдал «шинэ Палестин» болж мэднэ. Энэ нь улс орнуудын сөргөлдөөнийг үүсгэх, бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох уршигтай гэж Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Сурин Питсуван биртанийн «Файнэншл таймс» сонинд өгсэн ярилцлагдаа мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд анх удаа Азийн байдал нэлээд түгшүүртэй болсон гэж тэрээр үзэж байна.Энэ нь Хятад, Вьетнам, Филиппин болон бусад улс Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойрон дахь маргааныг хурцатгасантай холбоотой.

«Өмнөд Хятадын тэнгис бас нэг Палестин болохыг бид үгүйсгэхгүй. Бүс нутгийн орнууд байдлыг улам түгшүүртэй болговол ийм аюул тулгарна» гэж Сурин Питсуван мэдэгджээ.

Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойрны нутаг дэвсгэрийн асуудлыг Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүдийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлэхийг урьд АНУ оролдсон билээ.Гэвч Бээжин асуудлыг «интернационалчлахыг» шийдвэртэй няцааж,эл асуудлыг сонирхогч орнуудтай дан хоёр талын үндсэн дээр хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.