Палестины удирдлага Израильтэй энхийн яриа хэлэлцээг сэргээх үүрэг авбал Их Британи Палестиныг «бие даасан улсын» хувьд хүлээн зөвшөөрөхэд бэлэн байна гэж өнөөдөр британийн Би-би-си радио станцаас мэдээллээ. ГХ-ийн сайд Уильям Хейг ойрын хэдэн цагт засгийн газрын шинэ байр суурийг парламентын депутатуудад мэдээлнэ. Түүнчлэн Лондон Палестины үндэсний засаг захиргааны НҮБ-д ажиглагч улсын статустай болох хүсэлтийг дэмжих бодолтой байна. Өчигдөр Франц улс Палестины гаргасан хүсэлтийг  дэмжихээ  мэдэгдлээ. Маргааш 11-р сарын 29-нд НҮБ-ын АЗ-д эл асуудлаар санал хураалт явуулана.