Юанийн ханшийг «нэлээд багадулсан» гэж АНУ үзэж байна. Гэвч Хятадыг «валютын арга заль хийгэгч» хэмээн үзэхгүй гэж АНУ-ын сангийн яамны олон улсын эдийн засаг, валютын бодлогын тухай илтгэлд өгүүлжээ. Хятадын эрх баригчид хятадын валютын солилцооны ханшийн механизмыг цаашид шинэчлэх шаардлагыг хүлээж, энэ замаар хэдэн алхам хийснийг илтгэлд тэмдэглэсэн байна. Тухайлбал 2010 оны 6-р сараас хойш доллартой харьцах юанийн ханш 9,3 хувиар өсөн нэмэгдэв. 2005 оноос хойш юанийн ханш нийт бүр 40 хувиар бэхжэв. Энэ оны 4-р сард Хятадын Ардын банк юань, долларын ханш өдөр бүр хэлбэлзэх заагийг 0,5 хувиас 1 хувь хүртэл өргөжүүлснийг АНУ-ын сангийн яамны мэргэжилтнүүд тэмдэглэжээ. Эдгээр арга хэмжээ авсан ч юанийн ханшийг нэлээд багадуулсан хэвээр байна. Энэ нь Хятадаас нийлүүлэх бараа таваарыг илүү хямд болгож байна. Иймээс Бээжинтэй хийх худалдаа АНУ-ын хувьд ашиггүй үлдэгдэлтэй болсон гэж сангийн яамны мэргэжилтнүүд тэмдэглэв. Вашингтон юанийн ханшийг эрчимтэй нэмэгдүүлэхийн төлөө байна. Америкийн хэдэн улс төрч «валютын арга заль хийгэгч» хаяг БНХАУ-д албан ёсоор зүүхийн төлөө шийдвэртэй тэмцэж байна.