Маргаантай нутгийг багтаасан Хятадын газрын зургийг тус улсын шинэ паспорт дээр дүрслэсэн явдал бүс нутгийн байдлыг түгшүүртэй болгох уршигтай гэж Вашингтон үзэж, сэтгэл түгшиж байгааг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд энд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Ийм явуулга бүс нутгийн ерөнхий байдалд зохисгүй нөлөөлж мэдэхтэй холбогдуулан АНУ эл асуудлыг хятадын талд тавьна гэж тэрээр тэмдэглэжээ.

Хятадын шинэ паспортын дизайн азийн хэдэн улсад зэвүүцэл төрүүлэв. Бусад хэдэн улсын өнгөлзөж байгаа нутгийг хятадынх хэмээн үзсэн Хятадын газрын зургийг шинэ паспорт дээр дүрслэсэн явдал үүний шалтгаан боллоо. Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын тойрны нутаг дэвсгэрийн асуудлыг Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүдийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцүүлэхийг АНУ оролдов. Харин Бээжин эл асуудлыг «интернационалчлахыг» эсэргүүцэж, түүнийг дан сонирхогч орнуудтай хоёр талын үндсэн дээр хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.