«Сирийн анд нөхдийн» бага хурал баасан гаригт Японд хуралдах тухай өчигдөр тус улсын ГХЯ мэдээлэв. Уулзалтад оролцогчид Дамаскын эсрэг хоригийг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь «Сирийн анд нөхдийн» Азид хийх анхны уулзалт билээ. Урьд өмнө тэд Парис, Вашингтон,Доха, Гаагад уулзсан юм. Дамаскад улам хүчтэй шахалт үзүүлэх, сирийн хямралыг зохицуулах замыг хэлэлцэхийн тулд 11-р сард Токио «Сирийн анд нөхөдийн» уулзалтад оролцох 60 улсын төлөөлөгчдийг хүлээж авна гэж урьд Японы ГХЯ мэдэгджээ. Сирийн эрх баригчид Япон улсаас бага хурлыг зарлан хуралдуулах шийдвэрээ хянаж үзнэ гэдэгт найдаж байгаагаа үүний өмнө илэрхийлсэн билээ. Уулзалтад уригдсан төлөөлөгчид «Сири улсын анд биш. Тэр ч байтугай сирийн анд гэгчид сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ба ард түмний эв нэгдийг бусниулахаар хуйвалдаж байна» гэж сирийн САНА агентлаг ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлан мэдээлжээ.