Түрк,Сирийн хил орчимд байрлуулах «Пэтриот» пуужингууд НАТО-гийн удирдлагад шууд захирагдана гэж түркийн «Заман» сонин эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссений мэдэгдлийг үндэслэн бичжээ. Эвсэл шаардлага гарвал түркийн нутаг дэвсгэрийг сирийн аюулаас тэр даруй хамгаална гэж Расмуссен онцлов. Түүний хэлснээр НАТО-гийн шинжээчид түркийн цэргийнхэнтэй хамтран пуужин байрлуулахад тохиромжтой газрыг эрэж байна. Түркийн засгийн газар эдгээр пуужин байрлуулах зардлыг бүрэн даах юм.