Сирийн дотоодын сөрөг хүчний Үндэсний зохицуулах хорооны ба курдын байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр Москвад айлчилна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн сөрөг хүчний Үндэсний зохицуулах хорооны төлөөлөгчдийг маргааш хүлээн авч уулзана.Зөвлөлдөөн 11-р сарын 30-ыг хүртэл үргэлжилж мэднэ гэж үзэж байгаагаа ОХУ-ын ГХЯ сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийн айчлалын өмнөхөн илэрхийлсэн тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв.

Өчигдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев сирийн асуудлаархи Оросын байр суурийг хөндөж ярив. Сири улсыг чухам хэн тэргүүлэх асуудлыг шийдвэрлэхийг зарим улс оролдож байна. Ийм оролдлогыг хүлцэхгүй гэж тэрээр Парист мэдэгдлээ. Москва Сирид мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудын талаар төвийг сахих бодлого баримталж байна. Манай орон ерөнхийлөгч Асадыг ч, сөрөг хүчнийг ч дэмжихгүй байна. Үүний хамт олон улсын эрх зүйн үүднээс улс орны албан ёсны төр засагтай шууд сөргөлдөж байгаа хүчнийг дэмжиж үл болно. Сирийн ард түмэн л Сирийн өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадын хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж Дмитрий Медведев Франс Пресс агентлагад өгсэн ярилцлагдаа тэмдэглэв. Хүч хэрэглэх ажиллагаа явуулж байгаа сирийн эрх баригчдыг ч сөрөг хүчнийг ч Орос улс  буруушааж байна гэж ерөнхий сайд Дмитрий Медведев онцлов.