Хятад улс «санхүүгийн зах зээлд тавих хяналтыг сулруулах замаар алхам хийсээр байсан ч» юанийг чухам хэдийд хөвөрдөг валют болгохыг лавтай хэлэхэд эртдэнэ гэж Хятадын Ардын банкны (Төв банк) тэргүүн асан Дай Сянлун мэдэгдлээ. Тэрээр 2013 оны 1-р сарын 14,15-нд Хонконгод болох Азийн санхүүгийн форумыг зохион байгуулагчдын хүсэлтээр дүрс бичлэгийн ярилцлага өгчээ.

Дай Сянлуны хэлснээр эхлээд үндэсний валютын солилцооны ханшийг «илүү зах зээлийн шинж чанартай» болгож, дараа нь «капиталын хөдөлгөөнийг цаашид либералчилж», зах зээлийн хэрэгцээний төлөө юаниэр ажиллагаа явуулах хятадын санхүүгийн байгууллагуудын гадаадын төлөөлөгчдийн газруудыг олшруулах хэрэгтэй». Түүнээс гадна «улс орныхоо төлбөрийн балансын байдал болон капитал гарах,орох үйл явцыг анхааралтай ажиглах нь зайлшгүй чухал» гэж шинжээч тэмдэглэв.

Юанийг хөвөрдөг валют болгох талаар нэлээд их ахиц дэвшил гарсан юм. Тухайлбал одоо Хятадад капиталын хөдөлгөөний зах зээлийн ил тод байдал 75 хувьд хүрчээ. Гэвч « хөрөнгө оруулалтын аюулгүй байдалтай холбоотой хүрээг улам ил тод болгох хэрэгтэй» гэж Дай Сянлун нэмж хэллээ.