12-р сарын 6-нд Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд сайд нарын хуралдаанд анх удаа оролцоно. Монгол улс гадаад харилцаагаа өргөжүүлэх хүрээнд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элссэн юм.

Монголын ардчилсан хувьсгал (1990-1991) ялснаас хойш Монгол улс гадаад эдийн засгийн хэлхээ холбоогоо эрчимтэй хөгжүүлж, Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг дэлхийн санхүүгийн байгууллагад нэгдэв. Тэгснээрээ Монгол улс Орос, Хятад гээд уламжлалт хоёр холбоотноосоо гадна өрнөдийн орнууд ба Япон, Өмнөд Солонгос зэрэг шинэ холбоотнуудтой болсон. Түүнээс гадна Улаанбаатар шинэ либерал эдийн засгийг байгуулахад олон улсын тусламжийг чадамгай ашиглав.

Төвийг сахих тэнцвэртэй үзэл баримтлалыг дипломат чиглэлээр ч идэвхтэй хэрэгжүүлэв. Монгол улсын ашиг сонирхолоос урьд нэлээд хол оршиж байсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг үүнтэй холбогдуулан дурдая. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элссэн нь Орос улстай төдийгүй АНУ, ЕХ-той адил тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэх бас нэг боломж олгож байна гэж монголын талаас тайлбарлан мэдээлжээ.

Түүнээс гадна Монголын удирдлага ардчилсан байгууллагуудыг бэхжүүлж, европын стандартыг хууль сахиулах системдээ нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа нь бас тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч улс орныхоо гадаад улс төрийн чиг бодлогодоо шинэ түшиг тулгуур олох явдал гол шалтгааны болсон юм.Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага энэ удаад Монгол улсын «гуравдахь хөрш» болсон гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна.

«Монгол улс Орос Хятад зэрэг уламжлалт түншээс гадна АНУ, Европ, Өмнөд Солонгос, Япон ба Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүдийг баримжаалж байна. Энэ нь Монгол улс Орос, Хятад улсуудаас бага зэрэг холдож, өрнөдэд ойртсон гэсэн үг. Энэ агуулгаар тус улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элссэн нь «гуравдахь хөрш» гэгч бодлогыг гүнзгийрүүлэх замд хийсэн чухал алхам» гэж профессор Сергей Лузянин тэмдэглэн хэллээ.

АНУ-ын дипломат хүчин чармайлт үүнд бас тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж Лузянин үзэж байна. Вашингтон Монгол улсын мэдүүлгийг дэмжиж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсаар түүнийг аль болох түргэн хэлэлцүүлэх зорилгоор бүхнийг хийсэн юм.

Сүүлийн жилүүдэд АНУ Монгол улсад байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Хятадаас тус улсад эдийн засгийн илүү олон төслийг хэрэгжүүлж байгааг харсан америкийн тал Улаанбаатар, Бээжингийн харилцаа холбоог улам нягт болгоход саад учруулахыг оролдож байна. Дашрамд хэлэхэд Монгол улс ШХАБ-д ажиглагчийн статустай.

Монгол улс «орос-хятадын шахалтад автах», өрнөдийн ба азийн хөгжингүй улсуудаас хэт холдохоос эмээж ШХАБ-ын байнгын гишүүн болохыг хүсэхгүй байна гэж монголын шинжээчид тайлбарлаж байна. Монгол улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад элсснээр ШХАБ-д статус нь өөрчлөгдөхгүй хэвээр байж мэднэ.