Хятадын сөнөөгч онгоцыг «Ляонин» нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр буулгаж нисгэх туршилт Вашингтоныг бухимдуулав. Хятадын цэргийн сүр хүчнийг зузаатгаж байгаа нөхцөлд Азид холбоотнуудаа цаашид дэмжинэ гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Бүр шаардлагатай тохиолдолд зохих алхам хийнэ гэж тэрээр айлган сүрдүүлжээ.

Өнгөрсэн ням гаригт Хятад сөнөөгч онгоцоо өөрийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцод буулгаж нисгэх туршилт амжилттай хийжээ. Хятадын нисэх хүчний цохилтын бүлэг ямар болохыг шинжээчид одоогоор таамаглахгүй байна. Харин хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц Ази Номхон далайн бүс нутаг дахь цэрэгт нь заналхийлж мэднэ гэж Вашингтон үзэж байна. Геополитикийн судлалын академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Константин Сивков хэлэхдээ

«Одоо Хятад тус бүс нутагт маш идэвхтэй нэвтэрч эхэллээ. Урьд тус улсаас эдийн засаг, хүн ам зүйн нөлөө үзүүлж байсан бол одоо цэргийн хүчинд тулгуурлах болсон. Зөвлөлтийн хуучин «Варягийн» сууринд нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо үйлдвэрлэжээ. Хятад ийм хөлөг онгоцтой болсноор сүр хүчээ зузаатгаж байна. Тэр тусмаа шинэ нисэх онгог тээгч хөлөг онгоцны дөрөв их биеийг үйлдвэрлэж эхлэсэн» гэв.

АНУ АНДБН-т цэргээ нэмэгдүүлэхийн хариуд Хятад таван нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо үйлдвэрлэнэ гэж Константин Сивков үзэж байна. Бээжин тэнгис далай дахь цэргийнхээ чанарыг хянан үзэж эхэлсэн явдал Пентагонээс Тэнгисийн цэргийн цохилтын чадавхинхаа бараг 60 хувийг мөн бүс нутагт татан шилжүүлсэн ажиллагаатай цаг хугацааны хувьд давхцав.

Одоо АНУ Номхон ба Энэтхэгийн далайнуудад нисэх онгоц тээгч хөлөг онгоцны наанадаж хоёр бүлэгтэй байна. Тэдгээр Өмнөд Солонгос, Япон, Филиппин, Австралитай хамтран явуулах Тэнгисийн цэргийн хүчний сургуульд үргэлж оролцож байна.

Геополитикийн сөргөлдөөний төв АНДБН руу эргэн шилжиж байна. Учир нь АНУ, Хятад хоёр бүс нутгийг амин чухал эрх ашгийнхаа бүс хэмээн үзэж байна гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлээд

«Эдүгээ Хятадыг тогтоон барих олон улсын системийг байгуулж байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн ба Цэргийн нисэх хүчний хүчирхэг баазыг Австралид байрлуулж байгаа нь үүнтэй холбоотой юм. Америкийн цэргийн байр суурийг Филиппинд ч бэхжүүлэх бололтой. Хятадад дөтлөх зорилгоор АНУ бүхнийг хийж байна. Энэ зорилгоор бусад улсад цэргээ нэмэгдүүлж мэднэ. ПДХ нуман гэгчийг Австралиас Аляск хүртэл байгуулж байна» гэв.

Азид байгуулж байгаа ПДХ систем Хятадын пуужингийн чадавхийг дарах зорилготой гэж шинжээчид үзэж байна. Хятадын нисэх онгоц тээгч хөлөг онгоц бий болсон явдал хятадын Тэнгисийн цэргийн хүчнийг ажиглах америкийн системд засвар оруулахад хүргэх бололтой. Эдүгээ Хятад АНУ-тай цэргийн асуудлаар хэлэлцээ хийх үеэр америкийн тагнан турших ажиллагааг Номхон далайд зогсоохыг хатуу шаардаж байна.

Хятад ба хөрш орнуудын хоорондын нутаг дэвсгэрийн маргаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж саяхан Бээжинд АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта амласан билээ. Хятадын цэргийн сүр хүчнийг зузаатгаж байгаа нөхцөлд Азид холбоотнуудаа дэмжихэд АНУ бэлэн байна гэсэн Виктория Нуландын мэдэгдэл Пентагоны тэргүүний амлалтыг ор үндэсгүй болгож байна.