Палестины  удирдагч агсан Ясир Арафатын шарилыг өнөөдөр Рамаллад мэргэжилтнүүд сорьц авснаас хойш ахин оршуулав. Шарилы нь гаргаж сорьц авах асуудал эрхлэсэн палестины хорооны төлөөлөгчийн хэлснээр сорьцод шинжилгээ хийлгэхээр орос, швейцар, францын мэргэжилтнүүдэд явуулжээ. Тэд Арафат цацрагаас болж нас барсан эсэхийг тогтоох ёстой гэж «Интерфакс» мэдээллээ. Израилийн тал Палестины удирдагч нас нөгчсэнд хамаатайг тусган харуулсан баримтууд комисст байгааг дээрх хорооны тэргүүн Тауфик ат-Тирави мэдэгдэв.

Энэ оны 7-р сард швейцарын мэргэжилтнүүд Арафатын хувцас ба хувьдаа эдлэж байсан зүйлээс полоний-210 цацраг идэвхит бодисын ул мөрийг олж илрүүлсэн билээ. Арафат ийм цацрагийн үхлийн хэмжээ авсан гэж Лозанн дахь Радиофизикийн хүрээлэнгийн судалгаа хийсэн шинжээчид дүгнэв. Тэрээр 2004 оны 11-р сарын 11-нд Францад зүрхний багтраагаар нас нөчсэн гэж албан ёсоор мэдээлсэн билээ. Арафат Палестины үндэсний автономийг үндэслэн байгуулсан юм. Тэрээр Израильтэй гал зогсоох асуудлаар хэлэлцээ хийсэн тул Нобелийн шагнал хүртэсэн билээ.