Иордан голын баруун эрэгийн Рамаллах хотод өнөөдөр палестины удирдагч асан Ясир Арафатын цогцсыг бунханаас гаргана. Энэ арга хэмжээ нь олон улсын төдийгүй оросын шинжээчдэд түүний арьснаас сорьц авахад зайлшгүй шаардлагатай юм. Тэр 2004 онд нас барсан бөгөөд тэр цагаас хойш даруй найман жил өнгөрчээ. Энэ хугацаанд Арафатыг хордуулсан байж болзошгүй гэх яриаг төдийлөн дэвэргээгүй юм. Харин одоо олон улсын шинжээчид нь үнэнийг тогтооход туслана.

Палестины удирдагчийн амьд ахуй цагт түүний аюулгүй байдлыг хангаж байсан ойрын хүрээний хүмүүс энэ тухай юу бодож байгаа ? Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Арафатын нөлөө бүхий ойр дотны хүрээний хүмүүсийн нэг болох палестины аюулгүй байдлын албаны тэргүүн асан, палестины ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жибрил Раджибтай уулзсан юм. Ноён Раджуб одоо палестины удирдлагын бүрэлдэхүүнд ордог бөгөөд Арафатын байгуулсан ФАТХ намын ТХ-ны гишүүн юм. Ярилцлагыг манай радиогийн Төв Ази болон Ойрхи-Дорнодын нэвтрүүлгийн албаны тэргүүн Елена Супонина авсан.

Асуулт: Ноён Раджуб, энэхүү задлан шинжилгээний талаар ярьж өгнө үү? Энэ нь үнэхээр хэрэгтэй байсан юм уу?

-Палестинчууд бид Арафатыг хэн алсан гэдэг үнэнийг мэдэх шаардлагатай байна. Гэмт хэрэгтэнийг нэрээр нь хэлэх хэрэгтэй. Үүнд бид Израилийг сэжиглэж байгаа юм. Гэтэл нотолгоо хэрэгтэй. Цогцсыг задлан шинжлэх нь баримт нотолгоог олох зорилготой юм . Түүнчлэн, эдгээр гэмт хэрэгтэнүүдийг шүүхэд шилжүүлэх юм. Бид Арафатын алуурчныг Олон улсын шүүхээр шүүлгэхийг хүсч байна.

Бидний хувьд цогцсыг задлан шинжлэх шийдвэрт хүрэхэд амаргүй байсан. Энэ бол техникийн маш хүнд хэцүү асуудал бөгөөд сэтгэл зүйн хувьд ч амаргүй юм. Бидний хувьд энэ ажилд, ялангуяа, оросын шинжээчдийг оруулах нь чухал байлаа. Бид Орос улсад итгэдэг . Тиймээс бид оросын мэргэжилтэнүүдээс тусламж хүссэн. Энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна. Ингээд бид Израилийг яллах нотолгоотой болно гэдэгт найдаж байна.

Асуулт:Таныг2003, 2004 онуудад Арафатын дэргэд зөвлөхөөр ажиллаж байхад түүний нүүр царай болон биеийнх нь байдалд ер бусын шинж тэмдэг ажиглагдаж байсан уу?

-Би эмч биш. Гэхдээ манай удирдагч Ясир Арафатын бие нэг үе эрчимтэй муудаж эхэлсэн гэдгийг хэлмээр байна.

Асуулт:Яагаад Израилийг ийм их итгэлтэй буруутгаж байгаа юм бэ?

-Бид энэ асуудалд хандахдаа, Арафатыг зайлуулахад хамгийн их сонирхолтой байсан нь Израиль улс гэдэг үүднээс хандаж байна. Тэгэээд ч Израилийн зарим удирдагчид түүнийг устгана гэж нэг бус удаа заналхийлж байсан. Түүнчлэн, Арафатыг хордуулсан бодис бол радио идэвхит полоний бөгөөд ийм бодис нь зөвхөн технологийн өндөр хөгжилтэй орнуудад л байж болно.

Асуулт:Газын зурвасын түр эвлэрэл хир удаан үргэлжлэх бол гэж та бодож байна вэ?

-Энэ  АНУ болон Египтийн улсын гаргасан баталгаануудын улмаас түр эвлэрэл тогтоосон. Би энэхүү гэрээг урт хугацааны байх болно гэдэгт найдаж байна. Түүнчлэн, ХАМАС-ын удирдагч Халед Машалийн саяхны хийсэн мэдэгдэлүүд найдвар төрүүлж байна.Тэрээр түр эвлэрэлийн тухай төдийгүй палестинчуудын эгнээг нэгдмэл байдалд хүрэх найдварыг илэрхийлсэн юм. Энэ бол сайн дохионууд гэж ФАТХ намын удирдагчдын нэг Жибриль Раджуб “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.