Өнөөдөр Бээжинд Хятадын БХ-ын сайд Лян Гуанле, АНУ-ын Тэнгсийн цэргийн хүчний командлагч Рэй Мабус нар тэнгис далайд аюулгүй байдлыг хангах асуудлыг авч үзэж хэлэлцэв. Уулзалтаар Ази Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын цэргийн асуудлыг хэлэлцсэн тухай өнөөдөр АП агентлаг мэдээллээ. Хятад улс Номхон далайд цэргээ нэмэгдүүлэх АНУ-ын төлөвлөгөөг тууштай шүүмжилж байна. Бээжин Вашингтоны төлөвлөгөөг БНХАУ-ын талаархи найрсаг бус алхам хэмээн үзэж байна. Азийн холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж байна гэж  хариуд нь АНУ мэдэгдэв.

Стратегийн чухал ач холбогдолтой бүс нутагт хятадын цэргийн сүр хүчнийг зузаатгаж байгаа нөхцөлд Ази Номхон далайн бүс нутагт холбоотнуудаа дэмжинэ гэж өчигдөр АНУ батлан илэрхийллээ. Хятадын хөлөг онгоцон дээр нисэх онгоц буух туршилт амжилттай болсны дараа Төрий департаментээс ийм мэдэгдэл хийжээ. Гэвч Өмнөд Хятадын тэнгис, Зүүн Хятадын тэнгисийн арлуудаас болж Хятад ба бүс нутгийн хэдэн улсын хооронд гарсан нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг шийдвэрлээгүй байна.