Хятадын шинэ паспортын дизайн азийн хэдэн улсад зэвүүцэл төрүүлсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Бусад улсаас өнгөлзөж байгаа нутгийг хятадынх гэж тэмдэглэсэн газрын зургийг БНХАУ-ын шинэ паспорт дээр дүрслэжээ. Тухайлбал энэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгсийн маргаантай арлууд болон хятад-энэтхэгийн хил орчмын бүс Хятадад харьяалагдсан юм. Вьетнамын хилийн алба үүнийг эсэргүүцэж, эдгээр паспортад виз, хил давах тамга дарахаас татгалзаж байна. Одоо эдгээр тамга тусгай хуудаст дараж байна. Өөрийн хариуд Энэтхэг улс шинэ паспорттай хятадуудад энэтхэгийн албан ёсны байр суурийг тусгасан тусгай тамгаа зориулжээ.

Хятад улс Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо болон Япон Энэтхэг улсуудтай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар хатуу байр суурь баримтлсаар байна. Тухайлбал Хятад улс Вьетнам, Малайзи, Бруней, Филиппин улсуудын өнгөлзөж байгаа Өмнөд Хятадын тэнгисийн Наньша (Спратли), Сиша (Параселийн) арлуудыг өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж байна. Бээжин Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао(Сенкаку) арлуудын талаар ч мөн адил байр суурь баримталж байна.

Эдгээр арал хятад-японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг үүсгэв. Зүүн-өмнөд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтаар Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын эргэн тойрны асуудлыг олон улсын хэмжээнд хэлэлцэхийг АНУ оролдов. Гэвч Бээжин тус асуудлыг «интернациональч» болгохыг эрс эсэргүүцэж байна. Сонирхогч орнуудтай дан хоёр талын үндсэн дээр л асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж Хятад мэдэгдэв.