Бразили улс хөлөг онгоцон дээр буух сөнөөгч онгоц тоормослоход туслах гол төхөөржийг үйлдвэрлэх технологи авахад нь Хятад улсад тусласан тухай «ИТАР-ТАСС» агентлаг Хонконгийн «Канва» цэргийн мэдээллийн шинжлэлийн агентлагийн эрхлэгч Андрей Чаны мэдээг үндэслэн уламжилжээ. Орос ч Украйн ч ийм технологийг Хятадад хэзээ ч олгоогүйг шинжээч тэмдэглэв. Түүний хэлснээр Бразили тусласан байна. Латин Америкийн энэ улс ийм тоноглол өөрөө үйлдвэрлэхгүй боловч түүний загвартай байна. Тус төхөөржийг бразилийн цорын ганц «Сан-Паулу» нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд байрлуулжээ. Хөлөг онгоцыг 2000 онд Францаас худалдан авсан билээ.

J-15 сөнөөгч онгоцоо «Ляонин» нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр буулгах туршилтын нислэг амжилттай болсон гэж өнгөрсэн долоо хоногийн сүүлээр Хятад улс мэдэгдэв. «Ляонин» бол Украинаас Хятадын худалдан авсан ЗХУ-д гүйцээж үйлдвэрлээгүй байсан «Варяг» хэрэх хөлөг онгоц юм. Бээжин одоо түүнийг сургуулилах зорилгоор ашиглаж байгаа хийгээд өөрийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг зэрэгцээ үйлдвэрлэж байна.