Хятад улс цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа үед энэхүү чухал стратегийн АНД-н бүс нутагт АНУ түншүүдээ дэмжихэд бэлэн байна. Энэ тухай Вашингтонд болж өнгөрсөн хэвлэлийн бага хурал дээр төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл нь Хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг амжилттай туршисантай холбоотой гарсан юм. Туршилт нь Хятад бүс нутгийн нилээд хэдэн орнуудтай Өмнөд-Хятадын болон Зүүн-Хятадын тэнгисүүдэд нутаг дэвсгэрийн маргаанаа шийдээгүй үед болж байна.

Үүнтэй зэрэгцэн Нуланд мэдэгдэлдээ, АНУ Хятад улсыг цэргийн төсвөө нэмэгдүүлэхдээ “мөнгө хаашаа урсан орж байгааг  ил тод нээлттэй” харуулахыг уриалж байна гэлээ. Вашингтон Бээжинд хандан “цэргийн чадавхи нь дэлхий дахины энх тайвны төлөө хүчин ” болохыг тод томруун харуулахыг уриалжээ.