Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн төрийн бүрэн эрхийг өргөжүүлэх зарлигийг хязгаарлах санал гаргасан шүүгчдийн саналыг хүлээн авлаа гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ясер Али уламжлав. Одооноос мурсигийн зарлиг нь зөвхөн “тусгаар тогтнолын “ асуудалтай холбоотой байх юм.“Ерөнхийлөгч мэдэгдэлдээ, шүүх засаглал болон  төлөөлөгчдийг хязгааргүй хүндэтгэдэг гэдэгээ мэдэгдсэн ” гэж Али нэмж хэлэв.

Өмнө нь уламжилж байснаар, Мурси нь өнгөрсөн долоо хоногт өөрийн бүрэн эрхийг өргөжүүлэхэд чиглэгдсэн нилээд хэдэн шийдвэрүүдийг гаргасан. Төрийн тэргүүний Зарлигт, шүүх засаглал нь ерөнхийлөгчийн шийдвэрийг цуцлах ёсгүй гэжээ. Түүнчлэн, шүүгчид улсын Үндсэн хуулийг боловсруулахаар даалгасан ассамблейг татан буулгах эрхгүй гэжээ.Үүнтэй холбогдуулан, Шүүхийн дээд зөвлөл ерөнхийлөгчийн зарлигийг цуцлахгуйгээр хязгаарлалт хийх саналыг ерөнхийлөгч Мурсид тавьжээ.