НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ -ын санаачилсан нацизмын “баатруудын” эсрэг тогтоолыг өчигдөр үдэш батлав. Энэхүү тогтоолыг дэлхийн 120 орон баталжээ. Үүний эсрэг саналтай гурван орон байсан нь АНУ, Канад болон Маршаллын арлууд байв. Өөр бусад 57 орон санал хууралтын явцад түдгэлзэв. НҮБ-ын ЕА-н дэргэдэх Орос улсын төлөөлөгч Василийн Небезня энд хийсэн мэдэгдэлдээ, уг тогтоолыг батлах нь арьсны өнгөөр ялгаварлах, бусдыг үзэн ядах үзлийг ангижруулахад бодит хувь нэмрээ оруулж буй юм. Түүнчлэн, уг тогтоол нь нацистын хөдөлгөөнийг болон “Ваффен-СС” бүлгийн гишүүдийг алдаршуулахыг буруушаж буй юм. Баримт бичигт хуучин нацистуудын дурсгалыг алдаршуулж, хөшөө дурсгал байгуулах болон нийтийн жагсаал цуглаан явуулахыг буруушааж байна.