12-р сарын 12-ны Үндсэн хуулийн өдөр Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд жил бүрийн илтгээлтээ өргөн барина.Энэ тухай оросын “Коммерсант” сонин өөрсдийн эх сурвалжаас иш татан уламжлав. Өөр нэгэн нэр хүнд бүхий “Ведомости” сонинд ерөнхийлөгчийн улс төрийн цуврал арга хэмжээнүүд энэ пүрэв гаригаас эхлэх бөгөөд Путин думын бүлгийн  удирдагчидтай уулзалт хийх юм. 12-р сарын 20-нд хийхээр төлөвлөж байгаа томоохон хэмжээний хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын ерөнхийлөгч дүгнэлтээ гаргана. Эх сурвалжуудын мэдээлснээр өвлийн улс төрийн цуврал зөвлөлдөх уулзалтуудаар улс төрийн чанартай чиг хандлага  яригдахгүй гэжээ. Энэ удаа нийгэм-эдийн засгийн болон авилгатай тэмцэх асуудлуудыг ярилцахаар төлөвлөж байна. Эдгээр болон улстөрийн бус асуудлуудад ерөнхийлөгчийн илгээлт зориулагдсан байна гэж “Ведомости” сонинд бичжээ.