Өвлийн өвгөн аав уламжлал ёсоор Орос болон гадаад орнуудаар хийх шинэ жилийн өмнөх аяндаа гарлаа. “Шинэ жилийн уралдаан” олон улсын ажиллагаа сибирийн Салехард хотоос өнөөдөр гараагаа авчээ. Тэнд Өвлийн өвгөн аав маань өөрийн анд Хойд нутгийн өвлийн өвгөн Ямал Иридээ зочлох юм байна. Тэр хоёр хамтдаа хотын хүүхдүүдийн сүлд модны наадмыг нээж, хүүхдүүдийн байранд зочлох юм. 11-р сарын 29-нд Өвлийн өвгөнийг Европт хүлээж байгаа ба тэр тэнд Герман, Чех, Словак улсуудад зочлох юм. Германын Пайне хотод Өвлийн өвгөн маань германын илбэчин Вайнахтсмантай хамт Христосын мэндэлсэн өдөрт зориулсан захыг нээх юм. Өвлийн өвгөнийг Словак улсад 12-р сарын 4-нд хүлээж байгаа ба тус улс энэ өдөр хамгийн дуртай баяруудынхаа нэг болох Гэгээн Микулашийн өдрийг тэмдэглэх юм. Өнгөрсөн долоо хоногт Өвлийн өвгөн аавын ордон нь байдаг Агуу их Устюг хотод ОУ-ын анхны шинэ жилийн гацуур модны гэрлийг асаах ёслол болсон байна.