Хятадын Броуд Сустаинэйбл Бюлденг компани барилга барилтын хэд хэдэн дээд амжилтыг тогтоох гэж байна. Дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан байшинг тэд 90 хоногт барихаар төлөвлөж байна. Скай Сити нэртэй болж байгаа тэнгэр баганадсан байшинг Хунань мужийн Чангша хотод барих юм байна. Энэ барилгыг 11-р сарын сүүлээр эхлэж 2013 оны 3-р сар гэхэд дуусгах юм байна. Төслөөс харахад энэ байшин 838 метр өндөр байх юм байна. Энэ тэнгэр баганадсан байшин хотын бие даасан систем болох юм. Энэ байшингийн нийт талбайн 83% нь орон сууц байх болно. Энэ байшингийн оршин суугчидад зориулсан офис, сургууль, эмнэлэг байх юм. Бусад орон зайнуудыг кафе, баар, дэлгүүрт зориулна. Одоогийн хамгийн өндөр, дээд амжилтын Дубай хот дахь “Бурдж-Халиф” байшин 828 метр өндөр гэж РБК сануулсан байна.