Хятад улс дэлхийн эдийн засгийн шинэ түрэмгийлэлд бэлтгэж, нефтийн үнийг бүрдүүлэхэд хүчтэй нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Шанхайн хөрөнгийн захын нефтийн ирээдүйд нийлүүлэх бөөний гэрээгээр арилжаа хийх төлөвтэй байгааг оросын шинжээчид ийн тайлбарлаж байна.

Хятад улс азийн гэрээний жишгийг байгуулахыг зорьж байна. Тэд WTI /West Tehas Intermediate/ болон Brent маркуудын гэрээнүүдийг ч даваж гарахад бэлэн аж. Өмнөх бүх оролдлогууд нь амжилтгүй болсон, учир нь тэд туршлага багатай, устгал хангалтгүй байсан. Харин одоо эдгээр саад бэрхшээлүүдийг нэгэнт даван туулсан гэж Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин ийн ярьж байна. Гэтэл Хятад улсын хувийн жин дэлхийн нефтийн зах дээр байнга өссөөр байна.

Хятад дэлхий дахинд эдийн засгийн төдийгүй бүхи йл салбарын түрэмгийлэл явуулж байна. Тухайлбал, тэд нефтийн үйлдвэрүүдийн болон төрөл бүрийн орд газруудын хэсгийг худалдаж авч, нефтийн хоолой тавьж байна. Хэрвээ тэд нефтийн ирээдүйд нийлүүлэх бөөний гэрээгээр худалдаа хийж эхлэвэл энэ нь нефтийн зах зээлд үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгааг харуулж буй юм. Эдгээрээс үзэхэд, түрэмгийлэл өргөн хүрээтэй тухайлбал, санхүүгийн салбарт болзошгүй байж мэдэх юм.

Хятад улсад нефть нь ямяар ач холбогдолтой тухай ярихын хэрэггүй. Тэдний эрмэлзэлүүд нь үнийн бодлогод нөлөөлөхийг хүсч байгаа нь мэдээжийн хэрэг. Ирээдүйд бид санхүүгийн салбарт болон дэлхийн эдийн засгийн тодорхой салбаруудад хятадын эрмэлзэлтэй тулгарна. Энэ нь хэрэгжинэ, үүний тулд тэдэнд бүх юм бий. Бид чухам үүнтэй л тэмцэх болно.

Дэлхийн бөөний гэрээгээр худалдаа хийх гэрээгээр Хятад өөрийн нефтийн гэрээнүүдээр одоогоор гуравт орж байна. Эхний байранд Их Британь, удаах байранд АНУ орж байна. Орос улсын ШУА-ийн хүрээлэнгийн дэргэдэх Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны институтын шинжээч Александр Салицкий үүнийг дэндүү зоригтой таамгууд гэж байна. Гэтэл дэлхийн зах дээр үнийн бууралт байж бас болох юм. Тэгвэл яхтад хэрэглэгчийн хувьд сонирхох ёстой.

Хятад улс аль болох үнэ хямд байлгахыг эрмэлзэнэ. Гэхдээ нефть бол улстөрийн бараа таваар. Үүний тогтвортой нийлүүлэлт үнэээс илүү чухал байдаг. Хятад үүнийг бүрэн мэдэрдэг. Тэдний бөөний гэрээнүүд зах зээлийг юм уу, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад буюу чухамдаа Хятад улсын эрмэлзэж буйд тустай юм. Хятад үнийн хэлбэлзэлтэй тэмцэж чаддаг. Үүнийг 2007-2008 оны туршлага харуулсан. Хятад үүнийг илүүтэй, өөртөө ашигтай давж чадсан.

Шанхайн хөрөнгийн зах дээр бөөний гэрээ долларт тавигдана. Гэхдээ гадаадын тоглогчдын хооронд төлбөр тооцоог хийхдээ юаниар хийж байх юм. Энэ нь долларыг шахахад туслаж байгаа төдийгүй, хятадын шинэ төслийн гол зорилгуудын нэг гэж Александр Салицкий ярьж байна.

Юанийг олон улсын болгох санаачилга нь хятад улсын гадаад эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийг өөрчлөн шинэчлэхтэй холбоотой. Хятадын КН- ын 18-р их хурлын индрээс тус улсын мөнгөн тэмдэгтийг аажимдаа хөрвөдөг болгох тухай мэдэгдсэн. Энэ ажил нь юанийг олон улсын төлбөр тооцоонд ашиглаж эхэлсний дараа явах бололтой. Хятад улс бөөний гэрээний тооцоог юаниар хийх сонирхолтой байгаа нь мээдэж .

Нефттэй зэрэгцэн Хятад олон улсын шил нийлүүлэлтийг ирээдүйд нийлүүлэх бөөний гэрээгээр худалдаалахыг сонирхож байна. Ийм маягийн гэрээнүүдийг өнгөрсөн 5-р сараас эхлэн мөнгөн дээр явуулж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь их амжилттай болж байгаа бололтой. Хятадын ирээдүйд нийлүүлэх бүтээгдэхүүний бөөний гэрээгээр хийх арилжаа нь дэлхийн зах зээлд үнэ бүрээлдэхэд хятадын байр суурийг бэхжүүлнэ. Гэтэл энэ нь дотоодын зах дээр гадаадын тоглогчдыг илүү ардчилсан нөхцөлүүдтэй байлгахыг шаарддаг. Тэгвэл Хятад үүнд бэлэн үү?