Шингэрүүлсэн байгалын хийн \ШБХ\ оросын экспортлогчдын тоо нэмэгдэж магадгүй. Зохих саналтайгаар “НОВАТЭК” компани Эрчим хүчний яам анд хандсан байна. Одоо экспортыг Газпром компани монопольдож байгаа юм.

ОУ бол хоолойгоор дамжуулдаг хийн томоохон нийлүүлэгчдийн нэг юм. Харин ШБХ-н экспортыг “Сахалин-2” төслийн хүрээнд хөгжүүлж байгаа юм. Энэ төсөлд оросын Газпром компани, нидерланд, британын “Шелл” компаниуд оролцож байгаа юм. Хамгийн боломжтой үнийн нөхцөлд хийг нийлүүлэх, зах зээлийн байдлыг зөөлөн тусган авах зэрэг нь ШБХ-н давуу тал юм. Сүүлийн 5 жилд эдийн засгийн энэ салбар 50%-иар өссөн гэж ОУ-ын Эрчим хүчний яамны сайд Александр Новак тэмдэглээд:"Шинжээчдийн үзэж байгаагаар 2020 он гэхэд өсөлт 60%-д хүрч 2011 оны үзүүлэлтэд хүрнэ. Австрал улс, Хойд Америк, Африк тивд ШБХ-н шинэ ордууд нээсэн тухай мэдэгдсэн байна. ШБХ-н дэлхийн зах зээл хурдан хөгжиж байгаа ч гэсэн Ямалын хойгийн орд газрууд болон алс дорнодын хийн олборлолтын төвүүдээс Европ, Ази тивүүдэд нийлүүлэх ШБХ-н хэмжээ 41-46 сая тонн болж байгаа юм. Гэхдээ АНД-н бүс нутгийн орнуудад нийлүүлэх ШБХ-н хэмжээ голлох үүрэг гүйцэтгэх болно" гэлээ.

ШБХ импортоор авах азийн орнуудаас Япон улс өндөр сонирхолтой байна. Хий шингэрүүлэх үйлдвэрийн цогцолборыг барих ажлыг энэ улс өөрсдөө хийж байна гэж Оросын хийн нийгэмлэгийн удирдагч Валерий Язев ярьж байна: "Япон улс бас ШБХ-г АНУ, Канад улсын баруун эргээс авахыг сонирхож байна. Японы компаниудын нэгдэл Аляскагийн өмнөд эрэг орчим жилд 20 сая тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай завод барихаар болж байна. Тээвэрлэлтийг өөрсдийн хий тээгчээр гүйцэтгэх юм байна. Япон улс энэ төслийг 2018 он гэхэд хэрэгжүүлнэ. Ийм учраас АНД-н бүс нутгийн хийн зах зэл дээр нэр хүндтэй байр суурь эзлэнэ гэдэг амаргүй юм" гэж тэр ярилаа.

Байдал ийм байгаа ч гэлээ ОУ дэлхийн зах зээл дээр оролцоогоо нэмэгдүүлэхээр зорьж байна. Газпром компанийн японы түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх гэж байгаа “Владивосток-ШБХ” төсөл нилээд ирээдүйтэй юм. Химийн хийн цогцолбор болон хий шингэрүүлэх завод барих төслийн тухай ярьж байгаа юм.

Энэ завод бүтээгдхүүнээ АНД-н орнуудад нийлүүлэх юм. Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Таьяна Митрова ингэж ярьж байна: "Энд маш сайхан боломж нээгдэж байгаа юм. Малайз, Индонез улсуудад ШБХ нийлүүлэх гэрээний хугацааг сунгах шаардлагагүй болж байгаа юм. Эдгээр улсууд дотоодын хэрэглээндээ бүрэн шилжих юм. Дээр нь Япон улсад атомын эрчим хүчийг ашиглах нь эргэлзээтэй болж байгаа ба хийн хэрэгцээ улам нэмэгдэх юм. ОУ-аас хий нийлүүлэх хэрэгцээ улам өсөх юм" гэж тэр ярилаа.

Гэхдээ хүчин чадлыг шинээр нэмэгдүүлэх ажлыг яаравчлах шаардлагатай байна. Учир нь АНУ, Канад улс АНД бүс нутгийн орнуудад ШБХ нийлүүлэх гэрээг байгуулж эхлээд байна. “Ямал-ШБХ”, “Владивосток-ШБХ” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх болон “Сахалин-2” төслийн хүрээнд шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх нь дэлхийн зах зээл дээр ОУ-д байр сууриа бэхжүүлэх боломжийг хангаж өгнө.