Хэрвээ оросын ард түмэн түүнд итгэл хүлээлгэвэл, Дмитрий Медведев орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихэд бэлэн. Гэхдээ одоогоор түүнд тийм төлөвлөгөө үгүй. Энэ тухай оросын ерөнхий сайд саяны францын ХМХ-үүдэд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Мэдведев хэлэхдээ, түүний сонирхол Кремлийн суудалд биш, харин ажил хэрэг явуулахад гэв. Орос улсын ерөнхий сайд Сирийн дотоод асуудалд гаднаас хутгалдах нь байж боломгүй зүйл гэв. Сирийн хувь заяаг зөвхөн сирийн ард түмэн шийдвэрлэх ёстой.

Тэрээр “Франс пресс” мэдээлийн агентлаг болон “Фигаро” сонинд өгсөн ярилцлагадаа, Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш анх удаагаа төрийн тэргүүнээр дахин сонгогдох боломжийн тухай асуултанд ийн хариулав.

Хэрвээ надад үүний тулд хангалттай эрүүл мэнд, хүч тэнхээ байгаад, ирээдүйд манай иргэд надад итгэл хүлээлгэвэл, үйл явдлын ийм өрнөлийг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх юм нийтлэг хүчин зүйлүүдээс шалтгаална. Хэзээч, юунаас ч бүү татгалзах хэрэггүй гэж би нэгэн удаа хэлж байсан. Учир нь “хэзээч хэзээ ч үгүй” гэж бүү хэл, тэр тусмаа энэ гол руу би нэг удаа орсныг хэлэх үү, тэгэхээр хоёр дахь удаагаа ороход болохгуй гэх юмгүй.

Медведев анх удаагаа ярилцлагадаа, би хэзээ ч, өөр ерөнхийлөгчийн үед ерөнхий сайдаар ажиллахыг зөвшөөрөхгүй байсан гэдгийг анх удаа хэллээ. Медведев Путинтэй ажиллахад түүнд тааламжтай байдаг гэж хэлсэн. Тэр хэлэхдээ, “өөр хэн ч байсан тэр, ерөнхий сайдаар ажиллахгүй байсан” гэжээ.

Орос улсад хоёр намын системийг бүрэлдэн тогтоох нөхцөлүүдийг хараахан олж харахгуй байна гэж Медведев ярьлаа. Түүний ярьснаар, оросын улстөр, намын системүүд нь америкийнхаас, европд илүү ойр ажээ.

Орос улсын ерөнхий сайдтай ярилцахдаа францын сэтгүүлчид Сирийн байдлын талаар асуусан. Чухам энэхүү асуудлаас болж өмнө нь Москва, Парисын хоорондын харилцаанд нилээд санал зөрөлдөөн гарсан юм. Энэ тухай Дмитрий Медведев сануулахдаа, Сирийн тэргүүн хэн байх ёстой вэ гэдгийг зарлахыг оролдож байгаа зарим орнуудын хувьд энэ нь “байж боломгүй” зүйл юм гэлээ. Түүний үзэж байгаагаар, Сирийн хувь тавиланг, сирийн ард түмэн өөрсдөө шийдэх ёстой. “Шийдэж л байг л дээ, тухайлбал, сөрөг хүчнийхэн байна. Хамгийн гол нь тэд энэ асуудалд аль нэгэн орны зэвсэг нийлүүлсэний үр дүнд биш, харин хуулийн хүрээнд хандах нь чухал юм гэж оросын засгийн газрын тэргүүн тэмдэглэв.

Франц улс сирийн сөрөг хүчнийхнийг хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч, сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэхийг уриалсанд хэрхэн хандаж байгаа тухай асуултанд, Медведев хариулахдаа, энэхүү санаачлагыг “ихэд маргаантай” гэж үзэж байна гэлээ. “НҮБ-ын дэмжисэн Олон улсын эрх зүйн зарчмуудын дагуу, нэг ч улс орон бусад улсын улстөрийн дэглэмийг өөрчлөхөд чиглэгдсэн хүчирхийллийн үйл ажиллагааг явуулах эрхгүй юм” гэж орсоын ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Медведев тэмдэглэхдээ, Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхний хүчирхийллийг Орос улс буруушаадаг. “Чухамдаа бол иргэний дайн гарсан. Тиймээс яриа хэлэлцээр, сонгууль дээр болон засгийн эрхэнд хэн гарахыг дан ганц ард түмэн шийднэ. Ойрхи-Дорнодод ээлжит голотт асаахыг хүссэн өрнөдийнхний адил бид Сирийг хэдэн хэсэг болж бутрахыг хүсэхгүй байгаа. “Медведевын эдгээр үгийг шашны хэт даврагсад заавал ашиглахыг бодно. “Энэ нь Сирид ч, Францад ч, Орос улсад ч тэр” ямарч ашиггүй юм гэж Орос улсын ЗГ-ын тэргүүн цохон тэмдэглэв.