Улаан нүдэн гариг дээр хүмүүс амьдарч болох бололтой. Тус гаригийн цацраг идэвхижилтийн мандал нь одоо ОУСС нисэж байгаа дэлхий орчмын доод тойрог замын мандалтай төсөөтэй юм. Улаан нүдэн гаригийн цацраг идэвхижилтийн түвшинг анх удаа судалсан эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ шинжээчид Улаан нүдэн гариг руу явуулах ирээдүйн экспедицийг бэлтгэхдээ хүмүүсийг хамгаалах талаарх хандлагыг өөрчлөхийг яарахгүй байна.

Улаан нүдэн гариг руу хийх жолоодлогот нислэгийг хэрэгжүүлэхэд цацраг идэвхижил гол саад болсон хэвээрээ байгаа юм. Улаан нүдэн гариг руу хийх нислэг техникийн хувьд бүр 70-аад оноос бэлэн болсон юм. Цацрагаас хамгаалах хөнгөн хувцсыг одоохондоо бүтээгээгүй байгаа юм, зузаан хар тугалагаар хийсэн хүнд хувцсыг сансарт авч явах боломжгүй юм. Тус гариг руу нисэж байх 3 жилийн хугацаанд багын 4 гишүүний нэг нь үхлийн хорт хавдар өвчнөөр өвчлөх магадлалтай гэсэн тооцоо гаргасан юм. Энэ гурван жилд Эх дэлхийдээ эсэн мэнд эргэн ирэх хүлээлтийн тооцсон байгаа юм. Буцах зам нь нэг жил гаруй үргэлжилж болох юм.

Хэрвээ энэ бүх хугацаанд цацраг идэвхижил багынхны биед нөлөөлөхгүй бол шинэ тооцоо хийх шаардлагатай болно гэж МУИС-ийн биологч Елена Воробьёва ярьж байна: «Шинээр ирсэн мэдээ бүхэн бидний төсөөлөлийг өөрчлөж байдаг юм. Энэ өөрчлөлтөөс болж сансарын нисэгчдийг хамгаалах хувцсны асуудлыг бас эргэн харах болж байгаа юм. Улаан нүдэн гаригийн гадаргуу дээр сансарын нисэгчдийг хамгаалах бидний төсөөлөлд энэ нь нэг их нөлөөлөхгүй гэж би бодож байна» гэж тэр ярилаа.

Гэхдээ нислэг үйлдэж байх хугацаандаа огторгуйн аюултай сацрагаас хаашаа ч зайлж чадахгүй. Манай дэлхийг наран дээр болж байгаа дэлбэрэлтээс хамгаалж байгаа шиг тийм соронзон орон Улаан нүдэн гариг дээр байхгүй юм.

ОУ-ын ШУА-ийн анагаах ухаан, биологийн асуудлын хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Владислав Петров ингэж ярьж байна: «Улаан нүдэн гаригийн агаар мандалын зузаан нь сансарын янз бүрийн туяаны элементүүдээс хамгаалах чадвартай юм. Харин наран дээр маш хүчтэй дэлбэрэлт болсон үед тун нь их байвал хэцүү байдалд орж болох юм. Улаан нүдэн гариг руу нисэж байх үед тохиолдох тааламжгүй зүйлүүд нь дэлхий орчмын тойрог замд бидний хийж байгаа нислэгтэй тохиолддог зүйлээс огт ондоо байх юм. Энэ тааламжгүй зүйлүүдийн нэг нь цацрагийн нөлөөнөөс болж хүний ажиллах чадвар алдагдах явдал юм... Тус гариг руу нисэж явах үед л ийм зүйл битгий тохиолдоосой билээ» гэж тэр ярилаа.

Улаан нүдэн гариг дээр амьдралын ул мөрийг олох эсэхэд “Кьюриосити” –гийн шинэ мэдээлэл нэг их нөлөөлөхгүй юм. Цацраг нь амьд эд эсийг хөнөөх хүчин зүйл тэр болгон болдоггүй юм. Жишээ нь дэлхий дээр аймшигтай цацраг үүсгэдэг цөмийн реакторын эхний хэсэгт хүртэл бактеруудын бөөгнөрөлийг олдог байна. Амьд эд эс байж болох талаас нь авч үзвэл Улаан нүдэн гаригийн нөхцөл тийм ч муу биш юм. Харин био мандалынх нь бүтэцийг судлах ажил амжилтанд хүрээгүй билээ. Хэрвээ амьдрал байгаа гэсэн нэг ч баталгаа байхгүй юм бол түүний тухай төсөөллийг хөгжүүлээд яах юм бэ? Улаан нүдэн гариг яагаад агаар мандал, усаа алдаж зөөлөн чийглэг уур амьсгал нь хуурай хүйтэн уур амьсгалаар солигдсон бэ гэсэн гол асуултанд эрдэмтэд одоо болтол хариулж чадахгүй байгаа юм.