Сирийн зэвсэгт сөрөг хүчнийхэн Дамаскаас зүүн хэсгийн 15 км зайд орших “Мардж ас-Султан” нисэдэг тэрэгний баазыг эзлэн авлаа. Арабын “Аль-Жазира” телевизийн сувгийн мэдээлснээр, эзлэн авах тулалдааны явцад хоэр нисдэг тэргийг устгажээ. Үүнээс гадна босогчид засгийн газрын 15 цэргийг олзлон авчээ. Интернетэд тэдний дүрс бичлэгийг тавьсан аж. Сири улсад засгийн эрх баригчдын эсрэг зэвсэгт сөргөлдөөн нь 2011 оны 3-рсарын 1-ны өдрөөс үргэлжилж байна. НҮБ-ын гаргасан албан ёсны мэдээгээр, тус улсад 20-30 гаруй мянган хүн амь насаа алджээ. Сирийн сөрөг хүчний бүлэгмүүдийн заримуудад террористууд байлдаж байгаа нь нотлогдоод байна. Сөрөг хүчний зарим хүмүүс засгийн газартай хэлцэл хийхэд бэлэн байхад, нөгөө хэсэг нь засгийн газрыг огцруулахын төлөө байгаа бөгөөд яриа хэлцэл хийх сонирхолгүй байна.