Сирийн тэргүүн хэн байхав гэдгийг зарим орнууд шийдэхийг ородож байгаа нь байж боломгүй зүйл гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. Тэрээр “Франс прессс” агентлаг болон “Фигаро” сонинд өгсөн ярилцлагадаа, Орос улс нь Башар Асадыг ч, сөрөг хүчнийхнийг ч дэмжихгүй төвийг сахисан байр суурьтай байгаа гэдгийг сануулав. Түүний ярьснаар, сирийн одоогийн ерөнхийлөгч Башар Асадын хувь заяаг сирийн ард түмэн өөрөө шийдэх ёстой. Түүнчлэн, тэр Франц улсын сирийн сөрөн хүчний эвсэлийг хууль ёсны гэж үзэн, эвсэлийн цэрэгт зориулан зэвсэг нийлүүлж байгааг хуулв зүйн үүднээс хэрэгжүүлэшгүй байр суурь гэв. Гэхдээ оросын сайд нарын тэнхимийн тэргүүн цааш хэлэхдээ, энэ бүгд нь францын дотоод асуудал гэв. Тэгсэн хэдий ч тэр цааш хэлэхдээ, олон улсын хууль эрх зүйн зарчмуудын дагуу, ямарч улс орон бусад улсад улстөрийн дэглэмийг солиход чиглэгдсэн аливаа үйл ажиллагааг явуулах ёсгүй гэжээ. Орос улс Сирийн эрх баригчдын болон сөрөг хүчнийхний хүчирхийллийг буруушааж байна гэж Медведев цохон тэмдэглэв. Тэр сирийн хямралыг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх ёстой гэдгийг хэлээд, орос-сирийн хоорондын цэргийн хамтын ажиллагаа нь хязгаарлагдмал шинжтэй бөгөөд, олон улсын эрх зүйд огтхон ч сөргөлдөөгүй гэв. Олон улсын хориг тогтоох юм бол, ОХУ нийлүүлэлтээ зогсооно гэж тэр цохон тэмдэглэв. Тэрээр оросын зэвсэглэлийн тодорхой төрлүүдийг зогсоох тухай НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг Ираныг жишээн дээр дурдлаа.