Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев ирээдүйд ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжтойгоо үгүйсгэсэнгүй. Тэрбээр Франс пресс агентлаг болон “Фигаро” сонинд өгсөн ярилцлагадаа, засгийн газрын тэргүүний албан тушаалд одоогийн ерөнхийлөгч Владимир Путинтэй ажиллахад тааламжтай байдлаг гэжээ. “Хэрэв миний эрүүл мэнд, хүч чадал үүнд хүрэлцээтэй байгаад, манай иргэд надад итгэл хүлээлгэх юм бол, би ирээдүйд үйл явдал ингэж эргэхийг үгүсгэхгүй” гэж Медведев хэлжээ.