Натогийн дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Александр Грушко өнөөдөр Брюссельд шинэ үүрэгт ажилдаа орохоор хүрэлцэн ирнэ. Тэрбээр өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байгаад шадар сайдын албан тушаалд томилогдсон Дмитрий Рогозины оронд ажиллах юм. Ойрын үед Грушко Орос – НАТО-гийн ГХЯ-ны сайдын түвшингийн хуралдааны бэлтгэл ажлыг базаах ёстой. Брюссель хотноо НАТО-гийн төв байранд 12-р сарын 4-нд болох уг хуралд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оролцоно. Өмнө нь Грушко 2005 оны 9-р сараас ОХУ ын ГХЯ-ны дэд тэргүүнээр ажиллаж байсан. Тэрээр нийт европын болон евро-атлантын байгууллагуудйн асуудлыг хариуцаж байсан. Тэр Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын дипломат цолтой юм.