“Праща Давида” ПДХ шинэ системийг амжилттай туршсан тухай Израилийн цэргийнхний уламжлав. Орон нутгийн ХМХ-үүдийн мэдээлснээр, “Праща Давида” нь 300 км зайнаас пуужингуудыг амдан устгах хүчин чадалтай юм. Туршилт өнгөрсөн долоо хоногт болсон. “Жезуралем Пост” сонины уламжилснаар, урьд туршилтуудыг 2013 онд төлөвлөж байсан хэдий ч, “шуурхайлах шаардлага гарсан” тул төлөвлөсөн хугацаанаас нь өмнө авчирсан ажээ. Үүний шалтгаан нь Израиль руу мянга таван зуу орчим пуужин тавьсны улмаас палестины дайчидтай гарсан саяхны сөргөлдөөн болжээ. Туршилтын дараа уг систем нь тус улсыг пуужингуудын тухайлбал, Газын зурвасын зүгээс ирэх харвалтуудаас хамгаалах олон түвшинт хамгаалалтын нэгээхэн хэсэг болох аж. Уг цогцолборыг тус улс 2014 оноос зэвсэх хүчинд хэрэгжүүлнэ. Газын зурваст долоо хоног сөргөлдсөний дараа 11-р сарын 24-нд Израиль болон ХАМАС хөдөлгөөний хооронд эвлэрэлийн гэрээ байгуулаад байна.