Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси нь өөрийн зарлигуудыг хамгаалах үүднээс, төрийн тэргүүний гаргасан аливаа зарлигуудыг шүүхээр шийдвэрлүүлэхийг хориглосон мэдэгдэл хийв. Тэрээр хэлэхдээ, энэ нь түр зуурын арга хэмжээ гэлээ. Ерөнхийлөгчийг шүүмжлэгчдэд хандсан анхны алхам гэж үзэж байгаа энэхүү мэдэгдэлд, Мурси нь улс төрийн бүх хүчнүүдтэй Египтийн шинэ үндсэн хуулийн дагуу нэгдсэн шийдвэрт хүрэхийн тулд хамтран ажиллана гэж цохон тэмдэглэв. Даваа гаригт Мурси өөрийн зарлигийг шүүгчидтэй хэлэлцэхээр төлөвлөж байна. 11-р сарын 22- ны өдрөөс эхлэсэн ард олны эсэргүүцэлийн давалгаан Мурсигийн өөрийн эрх дархыг өргөжүүлэх гэсэн энэхү шийдвэрийн эсрэг байгаа юм. Мурсигийн талынхан болон босогчдын хоорондын сөргөлдөөний явцад 15 настай хүүхэд амиа алджээ. “Мусульманы ахан дүүс” хөдөлгөөний тэргүүний уламжилснаар, тэр хүүхэд хөдөлгөөний гишүүн байжээ. Өмнө нь Дамахура хотод “Мусульманы ахан дүүс”хөдөлгөөний төв байрыг босогчид эзлэн авах гэж оролдох үед 60 хүн шархадсан тухай мэдээлж байсан. Хүний эрхийг хамгаалагчид египтийн ерөнхийлөгчийн хуулийг шинэ диктатур хэмээн нэрлэжээ. Ерөнхийлөгчийн хууль гарсан анхны өдөр өнгөрсөн ням гаригт Египтийн компаниудын үнэт цаасны үнэ 10 орчим хувь буурчээ.