Япон улсын Мияги хотод болж байгаа тэмцээнд оросын хос гулгалтын тамирчид Вера Базарова, Юрий Ларионов нар чөлөөт хөтөлбөрөөр Гран-при авлаа. Урьд нь тэд бас богино хөтөлбөрөөр шилдэг амжилт үзүүлсэн юм. Хоёрдугаар байрт канадын Кристен Мур-Тауэрс, Дилан Москович нар орсон байна. Америкийн Марисса Кастеллин, Симон Шнапир нар хүрэл медаль хүртчээ. Базарова, Ларионов хоёр 12-р сарын 6-9-ны хооронд Сочи хотод болох “Гран-при” тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.