Афганистаны төр засаг нийслэлийн гол гол их дээд сургуулиудыг 10 хоногоор хаасан байна. Кабулын Улсын их сургууль дээр оюутнуудын олныг хамарсан зодоон болсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Бямба гаригт энэ их сургуулийн дотуур байранд шашны баяраа тэмдэглэж байсан шиит шашинтнууд, суннит шашинтнуудтай зодолдсон байна. Зодооны үеэр гинж, чулуу, жад хэрэглэжээ. Энэ эмх замбараагүй байдал гурван цаг гаруй үргэлжилсэн ба нэг хүн амь насаа алдаж, 28 хүн шархадсан байна.