Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байрлаж байгаа ОУ-ын Хар далайн флотын бүлэг хөлөг онгоц палестин-израилийн сөргөлдөөн хурцадсан тохиолдолд Газын зурвасаас оросуудыг нүүлгэхэд бэлэн байна. Одоогийн байдлаар далайчид байдлыг анхааралтай ажиглаж байна гэж флотын командлал мэдээлсэн байна. Газын зурвасын палестины бүлэглэлүүд болон Израиль улс өнгөрсөн лхагва гаригт эвлэрэл тогтоосон юм. Гэтэл баасан гаригт Газын зурвасын бүлэг оршин суугчид руу израилийн цэргийнхэн гал нээж нэг хүнийг алж, 25 хүнийг шархдуулсан нь тодорхой болсон байна. Палестиныг чөлөөлөх байгууллага Тель-Авив эвлэрэлийг зөрчлөө гэж НҮБ-д гомдол гаргасан байна.