Израиль улстай сөргөлдсний дараа палестинчууд пуужингийн нөөцөө нэмэгдүүлэхэд нь зориулж Иран улс Газын зурваст хэсэг пуужин явуулахаар бэлтгэж байна. Энэ тухай британийн “Санди таймс” сонин мэдээлсэн байна. Газын урвасыг хянаж байгаа ХАМАС хөдөлгөөн болон израильчуудын хооронд эвлэрэл тогтоосон нь тодорхой болсны дараа Иран улс хэсэг пуужин явуулахаар бэлтгэж байгаа нь хиймэл дагуулын зургаас тодорхой болсон гэж израилийн эх сурвалж мэдээлсэн гэж тус сонинд бичсэн байна. Газын зурвас руу “Фаджр-5” пуужинг явуулахаар төлөвлөж байна. Энэ сард палестинчууд Тель-Авив, Иерусалим хотуудыг яг ийм пуужингуудаар буудсан юм. Израиль улс, ХАМАС хөдөлгөөний хооронд эвлэрэл 11-р сарын 21-нээс эхлэн тогтсон юм.