Узбекстан улсын Сурхандарийн мужид малтлага хийж байгаа узбек, францийн археологчид маш сайн хадгалагдан үлдсэн цагаан шохойгоор хийсэн баримал олсон байна.Ташкентад байгаа Франц улсын ЭСЯ сүмийг гоёж байсан бололтой 40 см өндөртэй грек, буддагийн баримал олдсон гэж мэдээлсэн байна. Энэ баримал дээр нилээд баян хувцастай эрэгтэй, эмэгтэйг дүрсэлсэн байна. Грек, энэтхэг, бактрын соёлыг нэгтгэсэн байдалтай дүрслэгдсэн байна гэж мэдээнд өгүүлсэн байна. Энэ олдворыг Термез хотын археологийн музейд шилжүүлсэн бөгөөд цаашид шинжлэн судлах юм. Грекийн соёлыг буддын шашинтай нэгтгэсэн грек-буддизм гэгч нь МЭӨ 4-р зуунаас 5-р зууныг дуустал одоогийн Афганистан, Пакистан улсууд болон Энэтхэг улсын зарим нутгийг хамрах бүс нутагт хөгжин дэвжиж байсан юм.