Хятадын тавцангийн нисэх хүчний сөнөөгч онгоц тус улсын анхны “Ляонин” нисэх онгоц тээгч хөлөг онгоц дээр буусан байна. Энэ тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Оросын Су-33 онгоцны бааз дээр хуулбарлан бүтээсэн “Шеньян J-15” сөнөөгч бөмбөгдөгч онгоцны нисэгч тавцан дээр буух дасгалыг гүйцэтгэсэн байна. “Ляонин бол ЗХУ-ын үед бүтээж байгаад дуусгаагүй “Варяг” нэртэй нисэх онгоц тээгч аврага хөлөг онгоцны бааз дээр бүтээсэн хятадын анхны нисэх онгоц тээгч хөлөг юм. “Варяг”-ийг Хятад улс Украинаас худалдаж авсан юм”. Бээжин энэ хөлгийг дасгал сургуулилтын журмаар ашиглаж байгаа ба үүний зэрэгцээ үндэсний нисэх онгоц тээгчээ дууриалган бүтээж байна.

Гэрэл зураг