Кубаньд осолдсон галт тэргэнээс асгарсан нефтийн бүтээгдхүүнийг аврагчид соруулж дууслаа. Тэд 700 тонн нефть цуглуулж соруулсан байна. ОБЯ-ны ажилтнууд одоо ойр хавийн газрыг цэвэрлэж, төмөр замыг сэргээж байна. Энэ онц байдлаас үүсэн хор уршгийг мягмар гариг гэхэд арилгана гэж үзэж байна. Энэ осол урьд шөнө гарсан юм. Темрюкийн дүүрэгт нефть ачсан 12 вагон замаасаа гарч онхолдсноос 4 нь шатсан байна. Энэ ослын шалтгаан нь хорлон сүйтгэх ажиллагаа гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа юм байна. Учир нь хэн нэгэн этгээд төмөр замыг хооронд нь холбодог холбогчийг авч хаясан байна. Азаар хүн хэлмэгдээгүй байна.