Өнөөдөр ОУ-д эхчүүдийн өдрийг тэмдэглэж байна. Уламжлал ёсоор энэ өдөр ээжүүд болон эмээ нарыг баярлуулдаг юм. Олон хүүхэдтэй эхчүүдэд онцгой анхаарал хандуулдаг байна. Баярын хөтөлбөрт концерт, үзэсгэлэн, өглөгийн жүжгүүд, спортын уралдаан тэмцээн, зугаа цэнгээний үзүүлбэрүүд орсон байна. Москва хотод “Эхчүүдийн хот” гэр бүлийн наадам болох бөгөөд тэнд гудамжны оркестр, ардын дуу бүжгийн хамтлагууд дуулж хөгжимдөж, циркийн жүжигчид тоглож, мөн гэр бүлийн зургийн уралдаан болох юм байна. Хотын бүх дүүргүүдэд гэр бүлийг дэмжих сэтгэл зүйчдийн хэсэг нээгдэх ба тэнд эцэг эхчүүдэд болон хүүхдүүдэд мэргэжилтнүүд үнэ төлбөргүй зөвөлгөөн өгөх юм байна.