Цөмийн болон үй олноор хөнөөгч бусад төрлийн зэвсгээс ангид бүсийг байгуулах болон түүнийг Ойрхи Дорнодод тээвэрлүүлэхгүй байх тухай олон улсын бага хурлыг ирэх жилийн 4-р сараас оройтолгүй хуралдуулахын төлөө байна гэж ОХУ-ын ГХЯ мэдээлсэн байна. “Энэ бага хуралд оролцох зөвшөөрлөө Ойрхи Дорнодын бүх орнууд өгөөгүй байгаа гэж” ОХУ-ын ГХЯ-ны мэдээлэлд тэмдэглэсэн байна. Үүнээс болоод энэ хурлыг 2013 он хүртэл хойшлуулах санал ирээд байгаа юм. “Бага хурлыг хойшлуулах талаар тус бүс нутгийн орнууд зөвшилцвөл яг одоо шинэ товыг тохиролцох шаардлагатай байгаа юм, гэхдээ 4-р сараас оройтолгүй хийх ёстой гэж” ОХУ-ын ГХЯ үзэж байгаа юм. Мөн энэ бага хурлыг хуралдуулах хугацаа хойшлогдож байгаад харамсаж байна гэж ЕХ-ны дипломат байгууллагын тэргүүн Кэтрин Эштон өөрийн зүгээс мэдэгдсэн байна. Энэ форумыг Хельсинкт явуулах товыг одоо болтол тодруулаагүй байна. Израиль, Иран улсууд энэ бага хуралд оролцох үгүйгээ мэдүүлээгүй байна. 2012 онд форум явуулах тухай шийдвэрийг 2010 онд хуралдсан Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний бага хурлын үеэр гаргасан юм. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд оролцогчид 1995 онд баталсан тогтоолдоо цөмийн зэвсэг болон үй олноор нь хөнөөх бусад төрлийн зэвсгээс ангид болон энэ зэвсгийг хүргэх системийг тээвэрлүүлэхгүй хянаж болохуйц бүсийг Ойрхи Дорнодод байгуулахыг уриалсан юм.