Та бүхний захидал санал хүсэлтээр бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг эхэлж байна. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн post_mn@ruvr.ru хаягаар юм уу, эсвэл Москва, 115326, Пятницкая, 25, радио “ОДХ” Монгол хэлний хэлтэст гэсэн хаягаар ирүүлнэ үү?

Хэдхэн хоногийн өмнө бид Булган аймгаас Лувсандоржийн ирүүлсэн захидлыг хүлээн авлаа. Тэр захидалдаа: «Би сонсогчдын захидлаар бэлтгэн явуулдаг Шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг дахин явуулахаар болсонд туйлын баяртай байна. “Оросын дуу хоолой” радиог би олон жил сонсож ирсэн. Надад танай нэвтрүүлгийн улстөр, эдийн засгийн салбаруудын үйл явдлуудыг энгийн хэллэгээр тайлбарлаж байгаа болоод шинэтгэлийн төслүүд, соёлын үйл явдлуудын тухай нэвтрүүлгүүд таалагддаг. Би өөрөө зөвлөлтийн үеийн уран бүтээлчдын кинонд их дуртай, ялангуяа Гайдайн бүтээсэн кинонуудад. Түүний бүтээсэн инээдмийн киноны дууг явуулж өгнө үү?» гэжээ.

Бидэнд захидал бичсэн Лувсандорж танд их баярлалаа. Ингээд түүний хүсэлтээр Леонид Гайдайн “Кавказад болсон явдал” киноны “Баавгайн тухай” дууг хүлээн авч сонсоно уу?

Бидэнд Ховд аймгаас эрхэм хүндэт Даваасүрэн гуай захидал ирүүлжээ. Тэр захидалдаа, та бүхний зарлаж байсан уралдаан болон асуулт хариултын уралдаануудад оролцож нэг бус удаа бэлэг дурсгалын зүйлээр шагнагдаж байсан. Цаашид олон уралдаан зохион явуулна байх гэж найдаж байна. Би оросын телевизийн сувгуудыг үзэх дуртай. Сүүлийн үед зарим нэвтрүүлгүүд болон кино эхлэхийн өмнө +12, +16, +18 гэх янз бүрийн тоо дэлгэцнээ гарч байхыг анзаарлаа. Үүнийг тайлбарлаж өгнө үү? гэжээ.

Даваасүрэн, танд баярлалаа. Бид ирэх жил радио уралдаан явуулахаар төлөвлөж байгаа. Манай нэвтрүүлгүүдийг сонсож байгаарай. Харин телевизийн дэлгэцнээ гарч байгаа тоонууд нь өнгөрсөн 9-р сараас 1-ээс эхлэн Орос улсад “Хүүхдүүдийн эрүүл мэнд, хөгжилд хор нөлөө хүргэж болох мэдээллээс хамгаалах тухай” хууль хэрэгжиж эхэлсэн. Одоо телевизийн сувгууд, радиостанцууд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд маргаантай материлуудаа насны хязгаарлалтыг зааж гаргадаг болсон. Эдгээр хөтөлбөрүүд нь хүчирхийллийн агуулгатай, бүдүүлэг үг хэллэгтэй, баатрууд нь тамхи татаж байгаа юм уу, согтууруулах ундаа хэрэглэж байгаагаар гардаг. Хоригийн гадна хүүхэлдэйн кинонууд болон соёлын үнэ цэнэтэй, сонгодог кино бүтээлүүд байдаг. Ийм маягийн хязгаарлалтууд нь Герман, Франц, Швед, АНУ-ад болон бусад орнуудад тогтоосон байдаг.

Давасүрэн гуай бичсэн захидалдаа, Улаанбаатарт амьдардаг төрсөн дүү Болдод мэнд дамжуулж өгөхийг хүсчээ. Болд бас манай нэвтрүүлгийн сонсогч юм. Даваасүрэн, Болд хоёр буриадын дуучин Дугар Дашиевын дуулсан дуунуудад их дуртай аж. Одоо та бүхэнд зориулж ЗХУ-ын Ардын жүжигчин Дугар Дашиевын дуулсан Буриад нутгийн тухай нэгэн дууг сонсгоё. Хүлээн авагчдаа ойртон сууж, хүлээн авна уу?

Одоо танилцуулах гэж байгаа энэ захидлыг бид манай цахим шуудангаар хүлээн авсан. Энэ бол Улаанбаатар хотын оршин суугч хатагтай Цэцэгмаагийн захидал. Тэр захилдалдаа, би танай нэвтрүүлэгт их идэвхитэй захидал бичдэг байлаа. Интернет боломжтой болсон болохоор цахим шуудангаар бичиж байхаар шийдсэн юм. Гэхдээ миний хувьд бол шууданг илүүд үздэг. Одоо болтол би надад ирүүлсэн бүх захидал, ил захидлуудыг хадгалж байдаг. Харин та бүхэн ямар шууданг илүүд үзэж байна вэ? Энгийн шуудан уу, аль эсвэл цахим шуудан уу? гэж асуужээ.

Цэцэгмаа танд бидэнд захидал бичиж, асуулт тавьсанд баярлалаа. Ингээд таны асуултанд бид хариулъя. Орчин үед цахим шууданг олонтоо хэрэглэх болсон, яагаад гэвэл маш хурдан түргэн хүрдэг. Гэхдээ цахим шуудангаар сэтгэлийн хөдөлгөөн болон бүлээн дулааныг дамжуулах боломжгүй юм. Жирийн захидал урт удаан замыг туулдаг, гэхдээ энэ нь хүлээхийг шаардаж, шаналгадаг. Ердийн захидлыг уншиж байхад чамд бичсэн тэр хүний тухайн үеийн сэтгэлийн байдлыг түүний бичгийн хэлбэр болон бичсэн шинжээр тодорхойлж болдог байна. Ямар шууданг сонгохыг та өөрөө шийдээрэй. Манай редакци таны аль ч захидалд талархах болно.

Бидний дараагийн танилцуулах захидлыг Хэнтий аймгаас Даваажавын Шижирбаатар бичжээ. Одоо түүний захидлаас уншиж танилцуулъя. Өнгөрсөн нэвтрүүлгээр удтал завсарласан “Шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг эргэн ирсэнд талархаж байна. Би энэ оны 10-р сард ээж Аня, охин Амгалангийн хамт Москвад ажиллаж, амьдарч байгаа бага дүүгийнхээ урилгаар зочилсон. Бидэнд Оросын нийслэл Москва хотын сүр жавхлан, түүхэн дүр төрх гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлсэн.Москва хот дэлхийн заавал үзэх ёстой сайхан хотуудын нэг. Улаан талбайд очиход Кремлийн орой дээр гялалзах улаан таван хушууг өөрийн нүдээр харахад бахдам сайхан сэтгэл төрж билээ. Тэдгээрийн тухай дэлгэрэнгүй сонсмоор байна. Түүнчлэн, та бүхэнд залуу дуулаачдын тухай сонирхолтой хөгжмийн нэвтрүүлгүд явуулж байгаад талархал илэрхийлъе. Танай радиогийн уран бүтээлч хамт олонд цаашид улам хөгжин дэвжихийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье !

Шижирбаатараа! Сонирхолтой сайхан захидал бичсэн танд баярлалаа.Ингээд Кремлийн таван хушууны түүхээс хүлээн авч сонсоно уу?

Рубин чулуутай таван хушуу нь Москвагийн оройд 1937 онд анх гэрэлтэх болсон. Үүний өмнө цамхагуудыг эзэн хааны хоёр толгойтой бүргэд чимдэг байсан. Дөрвөн бүргэд нь анх Кремлийн цамхагуудад 17-р зууны үед буюу I Петр хааны эцэг Александр Михаййловичийн үед бий болжээ. Зуун жил тутамд бүргэдүүдийг салган авч, сүлд болон алтан түрхмэлийг шинэчилэн сольж байв. 1935 онд Зөвлөлт засгийн шийдвэрээр бүргэдүүдийг рубин чулуутай таван хушуугаар сольсон юм. Гэхдээ хоёр жилийн дараа эдгээр хагас үнэт чулуунуудыг рубин шилээр сольсон. Учир нь хүнд жинтэй таван хушуу нь уг барилгын хийцэд нөлөөлж эхэлсэн. Тэгээд ч эдгээр чулуу нь хоёр жилийн дараа өнгөө алдсан. Тэнгэрт таван хушуунууд нь бараг ялгагдахаа байсан.

Кремлийн одоогийн таван хушуунуудыг алтан түрхмэлтэй рааманд суулгасан улаан өнгийн рубинэн шил бөгөөд хэт хүчтэй чийдэнгээр гэрэлтүүлж байдаг. Тэдгээр нь үлэмж их хэмжээтэй бөгөөд Кремлийн таван хушуунууд, тэнхлэгээ тойрч эргэлдэдэг. Ийм маягийн бэхэлгээ нь хүчтэй салхилах үед унахаас хамгаалдаг.

Кремлийн таван хуушуунууд нь олон жилийн түүхэндээ хоёр л удаа унтарч байсан. Анх 1941 онд Эх орны дайны эхэн үед нэг удаа унтарчээ. Тэнгэрт гялалзах таван хушуунууд дайсны бөмбөгдөгч онгоцнуудыг чиглүүлж болох байлаа. Тиймээс тэдгээрийг салгаж, гадуур нь брезентэн угласан. 1945 онд онгоцны бөмбөгдөлтүүдэд сүйдсэн таван хушуунуудыг сэргээн засварласын дүнд тэдгээр нь Москвагийн Кремлийн оройд дахин гялалзах болсон. Хоёр дахь удаагаа нэрт кино найруулагч Никита Михалковын “Сибирийн үсчин” киноны зураг авалтаар 19-р зууны Кремлийн дүр төрхийг харуулах үүднээс таван хушуунуудыг түр авсан юм. Саяхан кремлийн рубинэн таван хушуунууд 75 насныхаа ойг тэмдэглэсэн.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн post_mn@ruvr.ru хаягаар юм уу, эсвэл Москва, 115326, Пятницкая, 25, радио “ОДХ” Монгол хэлний хэлтэст гэсэн хаягаар ирүүлнэ үү?