«Пэтриот» пуужингуудыг Түркийн нутаг дэвсгэрт Сири улсын хил орчимд байрлуулах нь үнэн чанартаа НҮБ-ын АЗ-ийг тойруулан сирийн нисэх хүчний нислэгийг хориглосон бүс бий болгож мэдэхийг Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Владимир Куделев «Интерфакс» агентлагад мэдэгдэв. Шинжээчийн хэлснээр эдгээр пуужингаар хамгаалуулсан сирийн самуун дэгдээгчид сири-туркийн хилийн дагуу 200-250 км өргөн бүсийг хяналтдаа авна. Энэ нь тодорхой бүс нутагт хяналт тавих боломж саяхан байгуулагдсан Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөлд олгох юм. НАТО Түрк улсын ёс төдий эрэлт хүсэлтийг биелүүлэх нь дамжиггүй гэж шинжээч үзэж байна.

Гэвч «Пэтриот» пуужингууд Сирийн хил орчимд бий болох нь үнэн хэрэг дээр НҮБ-ын АЗ-ийн үүргийг бусниулж мэднэ. Сирийн нисэх хүчний нислэгийг хориглох бүс тогтоох саналыг АЗ батлахгүй гэж Владимир Куделев хэллээ. Үүний хамт самуун дэгдээгчид ба тэдний гадаадын ивээн тэтгэгчдийн Сири улсыг салгаж хуваах санаархал бүтэхгүй байх.Куделевын хэлснээр Анкара болон өөр хэдэн улсын эрх баригчид курдын хүчин зүйлийг умартсан шиг байна. Одоогоор самуун дэгдээгчдийг эсэргүүцэж байгаа курдууд гол төлөв Сирийн хойт бүс нутагт суудаг. Саяхан Рас-аль-Айн хот орчимд явагдсан цуст байлдаан ийм таамглал учир үндэстэйг нотлон харуулав. Тэнд Курдын ардчилсан холбооны анги салбарууд лалын хоёр бүлгийн отрядуудтай балдан дайтсныг шинжээч Владимир Куделев дурдав.