«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан хөгжмийн цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг олны сайшаал хүлээсэн дуучин, жүжигчин Анастасия Стоцкаяад зориуллаа. Тэр хөгжмийн янз бүрийн чиглэлд сайн. Стоцкая бол сайхан дуу хоолойтой сэтгэл татам дуучин юм.

Тэр «Ночь-подруга» (Шене-найз) дуугаараа өнөөдрийн нэвтрүүлгийг нээж байна. (Дуу)

Анастасия Стоцкая Украйны нийслэл Киев хотноо төржээ. Энд арван жил суусан байна. Дараа нь гэр бүл нь Москвад шилжиж суув. Стоцкая оросын нийслэлд сурагч байхдаа нэрд гарсан Сарны театрын дэргэдэх бүтээлч студид элссэн.

Настя 16 настайдаа ерөнхий боловсролын дунд сургууль дүүргээд Оросын театрын урлагийн академийн жүжигчний ангид элсэв. 1-р ангийн оюутан байхдаа шар үсээ шар улаан будгаар будаж, жүжигчний үйл ажиллагаагаа амжилттай эхлэжээ. Шар улаан үстэй хүн азтай гэдэг нь учиртай байх.

Анастасия Стоцкая Набоковын романоос сэдэвлэсэн Александр Журбины мюзикалд тоглож Москвад нэр алдартай болжээ Настя мюзиклыг анх үзүүлэх үеэр оросын эстрадын поп-ван Филипп Кикоровын анхаарлыг татсан байна. Тэр үед Киркоров «Чикаго» мюзиклд тоглох жүжигчдийг сонгон авч байсан. Стоцкая залуу бүжигчин бусгүйн дүрт гоц таарахыг ойлгожээ.

2003 онд Настя Оросын театрын урлагийн академи төгссэн хийгээд «Чикаго» мюзиклд тоглосон нь дипломы ажил болжээ. Мөн тэр жил Стоцкая Юрмалад «Шинэ долгион» залуу дуучдын олон улсын тэмцээнд оролцож Гран-при шагнал хүртсэн байна.

«Анастасия Стоцкаягийн дуулах «Вены-реки» (Судас-гол) дуугаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье. (Дуу)

«Шинэ долгион» олон улсын тэмцээнд оролцсон явдал Анастасия Стоцкаягийн намтарт эргэлт гаргажээ. Түүний дуунуд оросын хит-парадад нэг бус удаа тэргүүллээ.

2009 онд Анастасия Стоцкая «Кабаре» америкийн мюзиклын оросын хувилбарт тоглов. Дараа нь Анастасия «Ухаангүй байсан өдөр буюу Фигаро гэрлэсэн нь» хөгжимт киноны Сюзаннагийн дүрт тогложээ. Энэ кино оросын телевизийн хамгийн яруу сайхан өндөр рейтингтэй төслийн нэг болжээ.

Одоо Анастасия Стоцкая театрт ажиллахынхаа хамт гоцлон дуулсаар байна. Шар улаан үстэй л байна. «Би шар улаан үстэй бусгүй. Энэ нь миний нэр тэмдэг» гэж дуучин өгүүлж байна. Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн төгсгөлд тэр «Ты разучился превращаться в дождь» дууг дуулна. (Дуу)