Экспо үзэсгэлэнг Орос улсад зохион явуулахад шаардлагатай бүхнийг хугацаанд нь хийж гүйцэтгэнэ. 2020 онд олон улсын үзэсгэлэн уралын Екатеринбург хотод зохиогдвол, энэ нь цар хүрээгээрээ зөвхөн 2010 оны Шанхайн ЭКСПО-гийн дараа л орох юм. Үзэсгэлэнг зохион явуулахыг хүссэн нэр дэвшигч хотуудын танилцуулгын ээлжит шатны ажил Парис хотноо болж өнгөрлөө. Уралдаанд :Орос, Тайланд, АНЭ болон Бразиль орж байна.

Орос улс байнга түгээмэл үзэсгэлэнгийн идэвхитэй оролцогч байсан хирнэ, нэг ч удаа ийм арга хэмжээг явуулж байгаагүй. Тэгвэл Екатеринбург байдлыг өөрчилж мэдэх юм. Парис хотноо Орос улсын мэдэгдэлийг шадар сайд Аркадий Дворкович өргөн барьлаа.

«Екатеринбург бол Европ болон Ази тивүүд огтолцдог ийм газар, энэ нь аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол ба логистик үтэр түргэн хөгжиж байгаа хот. Бүхэлдээ бол Орос улс олон улсын томоохон үйл явдлуудыг өндөр хэмжээнд зохион явуулж, бүхэл бүтэн хотуудыг тэнд амьдарч байгаа хүмүүст болон хүрэлцэн ирэх зочид гийчдэд зориулан түргэн шуурхай орчин үеийн, тавлаг хот болгон өөрчилж чадахаа нэгэнт батлан харуулсан» гэж Дворкович хэллээ.

Екатеринбургийн ЭКСПО-2020 үзэсгэлэн нь технологиуд болон хүмүүсийн амьдрал бүхэлдээ хэрхэн өөрчлөгдснийг болоод олон талт соёл, дэлхийн харилцаа, мэдлэгүүдийг хадгалах дээр бодох шалтаг өгч буй юм.

Бусад нэр дэвшигч хотууд нь уламжлалууд, шинэ технологиуд, түүх болон орчин цагийг хослуулахыг нэгэнт сануулсан. Аюттхае хот- Тайландын хуучин нийслэл энэхүү хотод орчин үеийн үйлдвэрүүд эртний сүм хийдүүдтэй чухам ханын цаана зэрэгцэн оршдог.

Энэ хот бол олон гол сувагтай бөгөөд нутгийн хүмүүс Дорнын Венец гэж үздэг. “Төгс тэнцвэржилтийн хот” - энэ бол тэдний ЭКСПО-д оролцох тэдний уриа. Аюттхаегийн гаргасан үзэсгэлэнгийн самбарыг “Тайландын мисс-2010” танилцуулж байв.

Түркийн Измир – энэ хот бол 8,5 мянган жилийн түүхтэй, үржил шимийн бурхны хот. Чухамдаа энд эрүүл мэндийн төвүүдийг барихаар төлөвлөжээ. Измирын сонголт –“Бүх нийтийн эрүүл мэнд”.

Дубай мэдэгдэлдээ, уламжлалыг үргэлжлүүлж, ирээдүйн бэлэг тэмдэг болно гэсэн. АНЭ нь Билл Гейтсийг дэмжихээ мэдэгдсэн. Тэрээр Парист ирээгүй, гэхдээ тэр танилцуулах роликд зургаа авахуулсан байв.

Сан-Паула өөрийн олон үндэстнүүдийг сануулсан байв. Бразилийн томоохон хотод жил бүр 11 сая гаруй жуулчин ирдэг бөгөөд 90 мянга орчим төрөл бүрийн арга хэмжээнүүд зохиогддог, тухайлбал, “Формула-1” автоуралдаан.

Нийгмийн чиглэлтэй төслүүд нь Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий ассамблейн дэмжлэгийг шууд авсан юм. Түрк болон Орос улсын хоёр танилцуулгын дараа танхимд нижигнэтэл алга ташиж байв.

Екатеринбургэд үзэсгэлэнгийн орон зайг барьж байгуулах төлөвлөгөө хэдийнэ бэлэн болсон. ЭКСПО нь 500 га талбайтай жижигхэн хот байх болно. Энэ нь үзэсгэлэнд оролцогч орнуудад зориулсан павильон, зочид буудлууд, цэнгээнт газруудад хангалттай юм. Зарим объектуудыг 2018 онд бэлэн болгоно.

Учир нь Екатеринбург хот нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох оросын 11 хотуудын нэг юм. Энэ нь байдлыг хялбаршуулсан гэж Свердловск мужийн захирагч Евгений Куйвашев “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид хэлээд

«Улс бүрийн оролцох өргөдөлд өөрийн хасах, нэмэх талууд бий. Тэгсэн ч манай Екатеринбург хотод ялах бүх боломжууд байгаа. Хэрэв зочдыг хүлээж авах тав тухтай байдлын тухай ярих юм бол, өнөөдөр Екатеринбург хот бол маш тавлаг хот юм» гэлээ.

Куйвашевын ярьж байгаагаар, өргөдөлийг нааштай болгохын тулд нэр дэвшигч орнууд нь олон улсын яриа хэлэлцээрүүдийг явуулах шаардлагатай байдаг аж. Олон улсын үзэсгэлэнгийн товчоо нь 161 гишүүн оронтой. Тэдгээрийн төлөөлөгч нар ЭКСПО-2020 үзэсгэлэнг аль улсад явуулахыг сонгох болно.

Энэ дүн нэг жилийн дараа буюу 2013 оны 11-р сарын 23-нд тодорхой болно. Нэр дэвшигч орнуудын өмнө дахиад хоёр танилцуулах арга хэмжээ үлдээд байна. Түүнчлэн, тэд Олон улсын үзэсгэлэнгийн товчооны үнэлгээний комиссийг хүлээж авах ёстой юм.