Атомын энергийн асуудлыг хэлэлцэх олон улсын бага хурал 12-р сарын 15-нд японы Фукушима хотноо болно. Японы засгийн газар ба МАГАТЭ бага хурлыг зохион байгуулж байна. 2011 онд «Фукушима-1» АЦС-ын осолд нэрвэгдсэн хотод хийх уулзалтаар цөмийн сүйрлийн уршгийг арилгах арга хэмжээнүүдийг авч үзэх юм.NHK телевизийн компанийн мэдээлснээр 30 гаруй улсын тусгай газруудын тэргүүн нар болон шинжээчид атомын энергийн аюулгүй ашиглалтттай холбоотой асуудлыг гурван өдрийн дотор авч үзэж хэлэлцэнэ.

2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн-хойд бүс нутагт газар хүчтэй хөдлөсний уршгаар «Фукушима-1» АЦС-ад осол гарсан юм. Энэ нь сүүлийн 25 жилд Чернобылийн АЦС-ын сүйдлийн дараа орох хамгийн ноцтой осол болсон. Ослын хор уршгийг бүрэн арилгах түүний дотор реакторуудыг задлан буулгахад бараг 40 жилийн хугацаа шаардагдана.