Дэлхийн 2-р дайны үед америкийн айлаас явуулсан ил захидлыг бараг 70 жилээр хожимдож Нью-Йорк мужид хаягласан хүнд хүргэжээ. Гэвч тэр энэ хаягаар суухгүй байна гэж Star Gazette мэдээллээ. 1943 оны 7-р сард ил захидлыг Иллинойс муж улсын Рокфорд хотоос Нью-Йорк муж улсын Элмайра хотод суудаг Ляйзенринг Полина Тереза эгч дүү хоёрт явуулсан аж. Тэр үед байлдан дайтах ажиллагаанд оролцож байсан тэдний ах Жорж Рокфордын эмнэлэгт эмчилгээ хийж байсан үеэр эзэг эх нь очиж уулзаад охиддоо ил захидал явуулжээ. Гэвч энэ завсар урьд Ляйзенрингийнхны өмч байсан гэрт өөр айл шилжин суусан байна. Тереза 1954, Полина 1962 онд нас баржээ. Шуудангийн албаны төлөөлөгчийн Star Gazetted мэдээлснээр ил захидал гээгдсэн бололтой. Хожим шууданд хамрагдахгүй хүн түүнийг санамсаргүй олж хаяагаар нь ахин явулсан байх.