Эсгий гутлын музей Оросын Вышний Волочек хотод нээгдэв. Гараар хийсэн эсгий гутал ба түүнийг үйлдвэрлэх уламжлалт тоног төхөөрөмжийг энд дэлгэн тавьжээ. «Хаан эсгийн гутал» музейн гол үзмэр болов. 2 метр 25 см өндөр, 52 кг жинтэй гутлыг цагаан эсгийгээр хийжээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид түүнийг дэлхийн хамгийн том эсгийн гутлын тоонд оруулахаар Гиннесийн дээд амжилтын номд мэдүүлэг явуулах боломжийг авч үзэж байна.